Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

500 гаруй автобус энэ жил нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Энэ жил 500 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдах төлөвтэй байгаа. Гэтэл нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал бүрэн шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т ажиллахдаа зарим зүйлийг хэллээ.

Тэрбээр, "Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 500 гаруй автобус актлагдахаас өмнө парк шинэчлэлийг дуусгах дүр зураг харагдаж байна. Актлах автобуснуудыг ангилж, стандартын газарт холбогдох бичиг баримтыг хүлээлгэж өгсөн. Тодорхой тооны автобус арванхоёрдугаар сарын 31 хүртэл акталж дуусна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд олон чухал ажил үргэлжилж байна. Наймдугаар сарын 25-аас хойш үе шаттайгаар шинэ автобуснууд орж ирнэ. Автобуснууд товлосон хугацаанаас тодорхой хэмжээнд хоцорч ирэх магадлалтай байна” гэв.

ОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
ОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.