Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Queen’s Gambit” киноны од Аня Тейлор нууцаар гэрлэжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

"Queen's Gambit" киногоороо олны анхаарлыг татсан жүжигчин бүсгүй Аня өөрийн найз залуу Малколм Макрейтэй хуримаа хийсэн тухай мэдээ цацагдлаа.

Өдгөө 26 настай жүжигчин бүсгүй 27 настай хөгжимчин, жүжигчин найз залуу Малколмтой сүй тавьсан байх магадлалтай байгаа тухай мэдээ өнгөрсөн сард цацагдаж байсан билээ.

Жил гаруй хугацаанд үерхэж буй хосууд анх 2022 оны 2 дугаар сард Оскарын шагнал гардуулах ёслолын үдэшлэг дээр улаан хивсэн дээгүүр хамтдаа алхаж байсан юм.

Тэд Австрали явахаасаа өмнө АНУ-д хуримаа хийсэн болохыг эх сурвалж мэдээлжээ. Улмаар нам гүм цомхон хурим хийж, энэ тухайгаа олноос нууцалсан байна.

Тэрбээр "Би эцэст нь хөгширсөн хойноо хамтдаа аз жаргалтайгаар ном уншин чимээгүй сууж байх хүнээ олсон. Бид нэгэн зэрэг 80 настай, эсвэл 7 настай мэт байж чаддаг. Энэ үнэхээр гайхалтай" хэмээн өөрийн нөхөр Макрейн тухай хэлжээ.

Эх сурвалж: Page Six

Баярын өдрүүдэд хоол үйлдвэрлэл, худалдааны байгууллагад 350 байцаагч хяналт тавьж ажилласан
Баярын өдрүүдэд хоол үйлдвэрлэл, худалдааны байгууллагад 350 байцаагч хяналт тавьж ажилласан
 
“Bishrelt Metal” баг цувралыг 3:1 болголоо
“Bishrelt Metal” баг цувралыг 3:1 болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.