Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баярын өдрүүдэд хоол үйлдвэрлэл, худалдааны байгууллагад 350 байцаагч хяналт тавьж ажилласан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дарга Б.Батшагай мэдээлэл хийлээ.

“Баярын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Налайх, Багануур дүүрэгт давхардсан тоогоор 350 улсын байцаагч хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, хийн ашиглалт, эрчим хүч, орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулан ажилласан.

Хоол үйлдвэрлэлийн 576, худалдааны 376, хүүхдийн тоглоом болон бусад 95, нийт 1045 аж ахуй нэгж, иргэнд хяналт тавьж ажиллалаа. Шалгалтын явцад 227 зөрчил илрүүлж, 189 зөрчил буюу 83.3 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн” хэмээн ярилаа.

Мөн “Ард” кино театрын барилгыг нурааж байгаа дуудлагын дагуу шалгалт хийж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул зогсоож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хүрээнд объектыг тойруулж хашаалах арга хэмжээ авчээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажилд 54.500 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн
Өвөлжилтийн бэлтгэл ажилд 54.500 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.