Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баянмөнх: Зүлэг ногоон дэвжээн дээрээ дахин гарахад сэтгэл хөдлөж, ХӨНГӨН ГУНИГ ТӨРЛӨӨ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын давааны эхэнд Олимпын дэд аварга, чөлөөт болон самбо бөхийн дэлхийн аварга, Монгол, Орос Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Далай даян, Дархан аварга Х.Баянмөнхийн зодог тайлах ёслолын арга хэмжээ боллоо.

Гэрэл зургийг Б.Уугансүх

Тэрбээр зодог тайлах ёслолын дараа "Би өнөөдөр 80 наслаж байна. Төрийн ардчилсан хувьсгал 100 жилийн нүүртэйгээ золгож байна. Зүлэг ногоон дэвжээн дээрээ гарч дэвэхэд сэтгэл их догдолдог юм байна. Би энэ ногоон дэвжээн дээр 68 жил зодоглож. Дахиж барилдаж чадахгүй нь гэсэн хөнгөн гуниг төрж байна. Гэлээ гээд яах вэ, өнгөрсөн жилүүдэд хантлаа зодоглолоо. Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгалаа.

Одоо болоо юм биш үү гэж өөртөө хэлсэн. Монгол түмэн минь сайхан наадам, Монгол төр түвшин амгалан байх болтугай. Монгол бөхийн хийморь дээшээ өөдлөж, залуу хойч үе маань бөхийн уламжлалаа зөв авч яваарай" гэлээ.

ТАНИЛЦ: Начин цолны төлөө барилдах аймаг, цэргийн цолтой 26 бөхийн нэрс
ТАНИЛЦ: Начин цолны төлөө барилдах аймаг, цэргийн цолтой 26 бөхийн нэрс
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх