Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Нэг болон гурвын даваанд өвдөг шороодсон УЛСЫН ЦОЛТНУУД

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
2 минут 37 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын дөрвийн даваа эхлэх гэж байна. Улсын наадамд Улсын гарьд Б.Гантогтох барилдахаар бүртгүүлсэн ч дэвжээн дээр гараагүй. Учир нь тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагатаа "Заан цол нөхөж олгох зарлиг гараагүй. Арван жил цол нөхөж олгох тухай яригдлаа. Одоо урам хугарч байна. Тиймээс дахиж барилдахгүй гэсэн юм. Тэрбээр уг ярилцлагынхаа дараа барилдахаас татгалзсан тухайгаа Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавд хэлсэн байна. Тиймээс түүнийг өвдөг шороодсонд тооцсон. Харин Дархан аварга А.Сүхбат барууны магнайг тэргүүлнэ зөрүүдэлж, улмаар мөн барилдахаас татгалзсан. Хэдийгээр олны хүсэн хүлээж байсан хоёр бөх барилдахаас татгалзсан ч улсын цолтой бусад бөхчүүд бүртгэлийнхээ дагуу оноолтоо авч дэвжээнээ гарсан юм.

Тэгвэл гурвын даваанд дараах бөхчүүд өвдөг шороодлоо.

-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ аймгийн арслан Д.Алтанцоожид
-Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэд
-Улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Б.Мижидсүрэнд
-Улсын арслан Б.Ганбат аймгийн арслан Ц.Мөнхбаярт
-Улсын арслан Д.Азжаргал аймгийн арслан Д.Тогтохжаргалд
-Улсын гарьд И.Доржсамбуу аймгийн арслан Ж.Мөнгөнд
-Улсын заан Д.Баасандорж аймгийн арслан М.Адъяахүүд
-Улсын заан Т.Санчир аймгийн заан Ц.Бямба-Отгонд өвдөг шороодлоо.
Харин нэгийн даваанд дараах бөхчүүд өвдөг шороодсон юм.
-Улсын заан Д.Лхагвасүрэн залуу бөх А.Чандмань-Эрдэнэд
-Улсын заан Ч.Гочоосүрэн залуу бөх Б.Өсөхбаярт
-Улсын заан Д.Бумбаяр залуу бөх Ө.Өсөхбаярт
-Улсын харцага Г.Элбэг залуу бөх Б.Болдбаатарт
-Улсын харцага Г.Батбаяр Тува улсын бөх Оюун-Айдынд
-Улсын начин Р.Даваадалай Тува улсын бөх Монгуш Сылдыст
-Улсын начин С.Эрхэмбаяр Тува улсын бөх Монгуш Айдомерт
-Улсын начин Л.Цэвээн Тува улсын бөх Сайын Белект
-Улсын начин Р.Цоггэрэл залуу бөх Г.Алтанбаганад
-Улсын начин Ц.Анхбаяр сумын начин Г.Батмөнхөд
-Улсын начин Б.Эрдэнэбилэг сумын начин А.Зоригтбаатарт
-Улсын начин С.Ганхуяг сумын начин М.Баасанд
-Улсын начин Б.Сумъяабээс сумын начин Э.Хүрэлсүхэд
-Улсын начин Ж.Оргил сумын начин А.Болдбаярт
-Улсын начин Д.Батбаяр сумын заан Карасал Цэдэн-Очирт
-Улсын начин Ж.Чулуунбат сумын заан Б.Бат-Оршиход тус тус өвдөг шороодсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.
Г.Занданшатарт БНЭУ-ын парламентын доод танхимын дарга Ом Бирла мэндчилгээ ДЭВШҮҮЛЖЭЭ
Г.Занданшатарт БНЭУ-ын парламентын доод танхимын дарга Ом Бирла мэндчилгээ ДЭВШҮҮЛЖЭЭ
 
Маргааш  “Дэлхийн эмч нарын өдөр” тохионо
Маргааш “Дэлхийн эмч нарын өдөр” тохионо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.