Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэмт этгээд Абэ Шинзог бус шашны байгууллагын тэргүүнийг хөнөөх гэж байсан гэж МЭДҮҮЛЖЭЭ

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 32 секунд

Энэ сарын 8-ний өдөр Япон улсын ерөнхий сайд асан Абэ Шинзо олон нийтийн өмнө илтгэл тавих үеэрээ бусдын гарт амиа алдсан билээ. Гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тэнгисийн цэрэгт алба хааж байсан Нара хотын оршин суугч байсан юм. Тэгвэл гэмт этгээд цагдаагийн газарт Абэ Шинзог бус харин ээжийг нь дампууруулсан шашны удирдагчийн амийг хөнөөхөөр төлөвлөж байсан гэж мэдүүлжээ. Энэ талаарх мэдээ Kyodo News-ээр цацагдсан даруйдаа Японд дуулиан дэгдээгээд байна. Учир нь гэмт этгээд болох Ямагамийн ээж нь тухайн шашны байгууллагад хураасан бүх мөнгөө хандивласан байна. Үүнээс нь бол Ямагами өв залгамжлах ямар ч боломжгүй болсны дээр ээж нь тэтгэврээс өөр ямар ч орлогогүй болжээ. Уг асуудалд шашны байгууллагын тэргүүнийг буруутгаж, ээжийнх нь тархийг угааж, итгэл үнэмшлээр нь тоглосон. Тиймээс хороох нь зүйтэй гэдэг шийдэлд хүрсэн гэжээ.

Ямагамигийн хувьд ажилгүй, орлогогүй болоод багагүй хугацаа өнгөрсөн учир энэ нь сэтгэлзүйн дарамтад өртөж, зөв шийдвэр гаргах боломжгүй болгосон байх талтай гэж Японы хэвлэлүүдэд бичиж байгаа юм байна.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Монголын байгалийн цогцолборт болон дурсгалт газруудтай ТАНИЛЦАНА
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Монголын байгалийн цогцолборт болон дурсгалт газруудтай ТАНИЛЦАНА
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.