Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкнаас гаргасан “THE HU” хамтлагийн дурсгалын мөнгөн зоос худалдаалагдаж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монгол Улсын болон олон улсын ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг.

Энэ хүрээнд урлаг, спортын алдартнууд цувралын үргэлжлэл болгон “THE HU” 3 төрлийн дурсгалын мөнгөн зоос эрхлэн гаргажээ. Тус 3 төрлийн дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрснээрээ онцлогтой аж. Хамтлагийн гишүүдийн зураг бүхий дурсгалын зоос нь 3 унцийн жинтэй 65 мм диаметртэй, Хүннү гүрэн болон хамтлагийн логотой дурсгалын зоос нь 2 унцийн жинтэй 50 мм диаметртэй байна.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байгаа юм.

МҮБХ-ноос Г.Өсөхбаяр аваргыг А.Сүхбат аваргын дээр эрэмбэлэхээр болжээ
МҮБХ-ноос Г.Өсөхбаяр аваргыг А.Сүхбат аваргын дээр эрэмбэлэхээр болжээ
 
Б.Энхбаяр: 400 их наядын нөөцтэй ордын нүүрс борлуулах давуу эрхийг “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн