Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Өмнө нь жинсэн өмдтэй ирж байсан С.В.Лавров костюм өмсөж, зангиа зүүж. Монголд хүндэтгэлтэй хандаж буй БОЛОЛТОЙ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавров 2016 онд манай улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ цэнхэр өнгийн жинсэн өмд, үүнтэй ижил өнгийн цам, хар куртик өмссөн байдалтай онгоцноос буусан байдаг. Тухайн үед түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн угтаж авсан юм.

Лавровын уг айлчлалын дараа "Монгол Улс С.В.Лавровт жижигдлээ.

Тэр эл санаагаа хувцаслалтаараа илэрхийллээ" гэх шүүмжлэл гарч байсан юм. Энэ ч утгаараа ээлжит айлчлалаа хийж байгаа С.В.Лавров энэ удаа онгоцноос ямар хувцастай буух бол гэдэг сонирхолтой асуултын нэг байлаа.

Тэгвэл яг энэ асуудлыг УИХ-ын гишүүн Д.Ганбат хөндөв.

Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “С.В.Лавровын хувьд манай улсад хэд хэдэн удаа айлчилсан. Манай Гадаад харилцааны яамны ажилтнуудын буруу юу. Эсвэл манай улсад хүндэтгэлгүй ханддагаас нь болсон уу, мэдэхгүй. Ямартай ч жинсэн өмдтэй онгоцноос буусан.

2016 онд айлчлахдаа шүү.

Харин одоо костюм өмсөж, зангиа зүүж, гутлаа тослож ирлээ. Энэ нь ОХУ манай улсад хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм болов уу.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд айлчилж буйтай холбогдуулж, эрчим хүчний хараат бус байдал, Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын хувь эзэмшил зэрэг асуудлаа ярилцаж шийдмээр байна. Гэвч миний ойлгосноор ШХАБ-д ор, Евро Азийн худалдааны байгууллагад элс гэдэг зүйлийг ярьж байна. Эндээс бүрэн эрхт улсыг 30 жилийн өмнөх шиг Кремлийн нөлөөнд оруулчих вий гэдэг болгоомжлол төрүүлж байна. Юм аа бодох хэрэгтэй” гэлээ.

Н.Эрдэнэхүү: Бид 3 жилийн хугацаанд 20 жилийн хоцрогдлыг арилгасан IMRT, VMAT технологийг нэвтрүүллээ
Н.Эрдэнэхүү: Бид 3 жилийн хугацаанд 20 жилийн хоцрогдлыг арилгасан IMRT, VMAT технологийг нэвтрүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.