Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: “Би үхэхээс, чи үх“ гэж байгаа мэт хүүхдүүдээ автомашиндаа буруу тээвэрлэдэг нь ХАРАМСАЛТАЙ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 1 секунд

Машины урд талын суудал дээр аав, ээж хоёул бүсээ зүүчихсэн. Харин хүүхэд нь ээжийнхээ өвөр дээр ямар ч хамгаалалтгүй, сул дэрвэлзэнэ. Энэ бол Монголд л харж болох зураг. Замд гэнэт саад тулгарч огцом тоормос гишгэхэд аав, ээж аюулгүйн бүснийхээ тусламжтайгаар суудалдаа үлдэнэ.

Харин хүүхэд хамгийн түрүүнд цонхоор шидэгдэнэ, үгүй дээ л юм мөргөж, хүчтэй доргилт авч, гэмтэнэ. Үр хүүхдэдээ хайргүй эцэг, эх гэж үгүй. Гэтэл тэднийгээ автомашинд авч явахдаа "Би үхэхээс, чи үх" гэж байгаа мэт буруу тээвэрлэдэг нь харамсалтай.

Бас бага насны хүүхдийнхээ хөлийг нь, толгойг нь цонхоор гаргачихсан давхиж явдаг. Арай том болсон өсвөр насныхан гараа гаргаж, алгаа дэлгэнэ. Ямар ч тохиолдолд зам тээврийн хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгслийн цонхоор гар хөл, толгой, хүзүүгээ гаргаж явах хориотой байдаг. Учир нь эсрэг урсгалын автомашин маш хурдтай зөрж өнгөрч байгаа.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд "10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж заасан байгаа.

Харин Их Британи улсад насны 12 хүртэлх бүх насны хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ заавал зориулалтын суудалд суулгана,

Герман улсад метр 50 см-ээс доош өндөртэй болон 12 хүртэлх насны хүүхэд бүр зориулалтын суудалд сууна. Мөн таксигаар зорчиход хүртэл суух хэрэгтэй байдаг.

Та хүүхдэдээ хайртай л бол зориулалтын суудалд тээвэрлээрэй, аюулгүйн бүсийг байнга зүүлгээрэй.

Эх сурвалж: ТЦА

ЗГ: Оюу Толгой ордоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэнэ
ЗГ: Оюу Толгой ордоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэнэ
 
ЧУУЛГАН: Нэг удаагийн дэгийн төслийг дахин боловсруулахаар боллоо
ЧУУЛГАН: Нэг удаагийн дэгийн төслийг дахин боловсруулахаар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.