Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүлийн хоёр хүний амийг хөнөөсөн хэрэгтнийг 19 жилийн дараа илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 28 секунд
Гэрэл зургийг mpa.mn

НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 3-19 жилийн өмнө үйлдэгдсэн хүнийг алах онц ноцтой гурван хэргийг илрүүлжээ. Энэ талаар НЦУГ-ын МШГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Баттөмөр "2010 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б гадны нөлөөтэй нас барсан хэргийг 43 настай эрэгтэй Б үйлдсэн болохыг 12 жилийн дараа буюу энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр илрүүлсэн. Хэрэгт холбогдогчийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн гадны нөлөөтэй нас барсан хэргийг иргэн Ю үйлдсэн болохыг гурван жилийн дараа илрүүлсэн. Түүнчлэн 2003 оны долдугаар сарын 22-нд шилжих шөнө СХД-ийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамааралтай иргэн П, Б нар нь гадны нөлөөтэй нас барсан хэргийг иргэн П гэгч үйлдсэн болохыг 19 жилийн дараа илрүүлж, энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэн ажиллаж байна" гэв.

Маргааш бүх нийтээр амарна
Маргааш бүх нийтээр амарна
 
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.