Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шаамар сумын Засаг дарга 20 тонн нүүрсийг нэр бүхий компанид албан хүчээр худалдаж, мөнгийг нь хувьдаа завшсан гэх хэргийг шалгаж дуусчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 2 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар АТГ-аас мэдээллээ. Хэргийг тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга С нь тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн захирал Б-ыг албан тушаалын байдлаа ашиглан дарамтлан, компанийн үйл ажиллагааг нь зогсооно гэх зэргээр сүрдүүлж, хясан боогдуулах аргаар өнгөрөгч оны тавдугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль авсан түүнчлэн мөн оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээний 20 тонн нүүрсийг нэр бүхий компанид албан хүчээр худалдан борлуулж, нүүрсний мөнгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт шалгагдаж байгаа аж.

Нийслэлийн ШШГГ-ын дарга асан Э дарга хар тамхины хэрэгт холбогдсон иргэнээс 10 сая төгрөгийн хахууль авчээ
Нийслэлийн ШШГГ-ын дарга асан Э дарга хар тамхины хэрэгт холбогдсон иргэнээс 10 сая төгрөгийн хахууль авчээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.