АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлыг хэлэлцжээ. Хурал хаалттай болсон бөгөөд асуудлыг шийдэлгүй дараагийн хуралдаан хүртэл нээлттэй орхисон байна.
Харин бүлгийн хурлын дараа тус бүлгийн дарга Д.Ганбатаас огцруулах эсэх асуудлын талаар тодруулахад “Хэн тэгээд байгаа юм. Та нар дур дураараа тэгээд байгаа юм биш үү. Хэн нэгний захиалгаар ямар нэгэн мэдээлэл тараагаад байдгаа болих хэрэгтэй. Бид хаалттай хуралдсан. Энэ талаар ярих албагүй. Намайг огцруулна гэдэг мэдээллийг хэн, хэд дэхээ гаргаж байгааг мэдэхгүй байна. Байнга л ярьдаг биз дээ. Намайг огцруулах асуудал хуулийн дагуу боломжгүй” гэлээ.