Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын бүлэг жуулчид БНСУ-д визгүй зорчих эрхтэй боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

БНСУ-ын Засгийн газрын тогтоолоор Солонгос улс ирэх зургаадугаар сараас эхлэн Жэжү, Ганвонду хотуудад аялахаар ирэх 5 болон түүнээс дээш жуулчдыг визгүй хүлээн авахаа мэдэгдээд байна. Эхний ээлжинд Индонез, Вьетнам, Филиппиний иргэдийг хүлээн авах ба Монгол Улсын хувьд ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн Ганвонду (муж)-ид визгүй аялах боломжтой болно. Гэхдээ заавал тус мужаас зөвшөөрч, тогтоосон аялал жуулчлалын компаниар жуулчлуулснаар визгүй зорчих боломжтой юм байна.

Аяллын хугацаа нь 15 хоног бөгөөд зөвхөн Ганвонду (муж) болон хотын төвөөр аялах боломжтой бөгөөд ирэх, очих нислэг нь нэг компанийх байх гэнэ. Мөн вакцины 2 тундаа хамрагдаад 14-180 хоног болсон эсвэл 3 дугаар тундаа хамрагдсан байх ёстой юм байна.

Маргааш Улаанбаатарт 7 хэм дулаан байна
Маргааш Улаанбаатарт 7 хэм дулаан байна
 
Х.Баттулга 2006 онд нөөц нь батлагдсан ордыг авах Хятад худалдан авагч олж өгөхийг Daewoo international Corporation компаниас хүсэж байжээ