Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: “Кью эс си” компани нь гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй учир концессын гэрээг цуцалж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж байгаатай холбогдуулсан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар 2014 онд байгуулагдсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн иж бүрэн комплекс байгуулах концессын гэрээг цуцлах шийдвэр гарсан. Энэ дагуу өнөөдрөөс Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн үйл ажиллагаа, удирдлагын эрх, эд хөрөнгийг улсад шилжүүлэн авах болно. Ажлын хэсэг тус үйлдвэр дээр очиж ажиллаж байгаа.

Тус концессын гэрээ нь 2018 он гэхэд 6 ажлыг хийж гүйцэтгэсэн байх ёстой байсан. Гэвч хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзсэн. Энэ гэрээнд зааснаар жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулах, Дархны төмөрлөгийн үйлдвэр байгуулах компанийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл шинэчлэл хийх , эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай үндсэн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах ажлуудыг одоо хүртэл хийж эхлээгүй байна. Энэ бол Хөтөл цемент шохойн үйлдвэр ХК-ийн асуудлаас өөр. Учир нь Хөтөл цемент шохойн үйлдвэр бол хувьчлалын асуудалтай байсан.

Дархан төмөрлөгийн үйлдвэр одоо хүртэл төрийн өмчийн мэдэлд байгаа. Гагцхүү концессын хугацаанд концесс эзэмшигч “Кью эс си” компани нь өмнө дурдсан үүргээ биелүүлээгүй учир концесс цуцлах шалтгаан бүрдсэн" гэв.

С.Бямбацогт: Татварыг түр хугацаагаар бууруулж, иргэдийн “нуруун дээрх ачаа”-г хөнгөлөх хэрэгтэй
С.Бямбацогт: Татварыг түр хугацаагаар бууруулж, иргэдийн “нуруун дээрх ачаа”-г хөнгөлөх хэрэгтэй
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.