Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Эдийн засгаа хэвийн болгож чадахгүй байгаа асуудалд МАН хариуцлага хүлээх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намаас өнөөдөр /2022.04.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд МАН үнэмлэхүй олонхоор төрийн эрхийг барилаа. Одоо гоншгиноод байх зүйл байхгүй. Сүүлийн үед гадаад нөхцөл байдал, олон улсын хямралаас шалтгаалсан зүйлс байна гэж мэдэгддэг боллоо. Олон улсад хямарсан зүйл байхгүй. Геополитикийн асуудал байгаа. Хэдий ийм нөхцөлд ч гэлээ манай улс л эдийн засгаа хэвийн болгож чадахгүй байна. Түүхий эд, алт, зэс, нүүрсний үнэ дэлхийд өндөр байхад боомтуудын нөхцөл байдлаас шалтгаалан экспортоо хийж чадахгүй. Үүнд МАН бүрэн хариуцлага хүлээх ёстой" гэв.

Гудамжинд орхигдсон 4 сартай нярайн асуудлаар ГБХЗХГ-аас мэдээлэл хийнэ
Гудамжинд орхигдсон 4 сартай нярайн асуудлаар ГБХЗХГ-аас мэдээлэл хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.