Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Засгийн газрын саналыг дэмжиж байна. Хүндрэлтэй асуудлыг даван туулахын зэрэгцээ хүндрэлтэй зүйлээ шийдэж явах нь зүйтэй. "Алсын хараа-2050"-д багтсан зорилтуудаа хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ Засгийн газар маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Ковид, ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөн. Үүнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засгийн хямрал. 1929 онд айхтар хямрал болсон гэсэн. Үүнээс хойшхи том хямрал нь одоо тохиож байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид өр үйлдвэрлэсэн. Харин энэ Засгийн газар өрөө багасгаж байна" гэлээ.