Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 121 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11/33 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 5538 иргэний 315 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөгөө батлагдсан. Тус төлөвлөгөөнд тодотгол оруулж байгаа тул хориглолт, хамгаалалтын бүсэд ороогүй, эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтэй иргэд тодотголд тусгах саналаа дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж гаргах юм.
Доорх линкээр нэвтрэн орж батлагдсан төлөвлөгөөнүүд хэсгээс тухайн онд эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн байршлыг эндээс харах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба