УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн талын АН-аас зохион байгуулж буй намын даргын сунгаанд оролцож буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн цахим хуудсаараа дамжуулан намынхаа гишүүдэд хандаж дараах байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Ардчилсан намын гишүүд ээ! Монгол Улсын хууль, Ардчилсан намын дүрэм болоод бидний сонгон төгөлдөржүүлж буй ардчилсан нийгмийн үнэт зүйлд тулгуурласан намын даргын сунгааны сурталчилгаа өндөрлөж байна.
Улс даяар уулзан учирч эв зүйг эрхэмлэсэн Ардчилсан намын мянга мянган гишүүддээ талархал илэрхийлье.
Товлосон өдөр, тогтсон цагтаа сонголтоо хийгээрэй.
Олсны эрч нийлбэл оломны сурнаас бөх билээ!