Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжтой боллоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 40 секунд

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталлаа. Ингэснээр шүүх хуралдааныг онлайнаар явуулах харилцааг зохицуулах эрхзүйн орчин бүрдэж байгаа юм.

Энэхүү журам батлагдахаас өмнө дагнасан эрхзүйн зохицуулалт байгаагүй хэдий ч техник, технологийн дэвшил ашиглан Монгол Улсын шүүхүүдэд шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг 2015 оноос үе шаттай зохион байгуулж эхлээд 2021 оны 09 сар хүртэл нийт 35904 шүүх хуралдааныг цахимаар зохион байгуулсан байна.

Эдгээр шүүхүүдийн хэргийн шийдвэрлэлтээс үзэхэд шүүх хуралдааны оролцогчийг цахимаар оролцуулах тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай болсон байна. Гэтэл энэ харилцааг нарийвчлан зохицуулсан дүрэм, журам байхгүйгээс цахимаар зарласан шүүх хуралдаан хойшлох, шүүх хуралдааны дэг зөрчигдөх, хэргийн оролцогчийн эрх хөндөгдөх зэрэг сөрөг үр дагаврууд гарах, хуралдаан үр дүнгүй болох эрсдэл үүсэж эхэлсэн байна.

Иймд шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмыг анх удаа батлан гаргаж, тус харилцааг зохицуулах нөхцөлийг бүрдүүллээ. Нийт шүүхүүдэд цахимаар шүүх хурал явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийн нөөцийг тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн нь бэлтгэл болно хэмээн үзэж байгаа аж.

Д.Монголхүү: АН миарахдаа хүртэл сайн жишиг тогтоож байна
Д.Монголхүү: АН миарахдаа хүртэл сайн жишиг тогтоож байна
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.