Өчигдөр болсон Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр УИХ гишүүн Б.Энхбаяр "Хөгжлийн банкны зээлийн асуудлыг хамгийн томтой нь буюу толгойтой нь ярих ёстой. Асем Виллагийн асуудал 2016 оны хөгжлийн банкны дүнд байгаа. Үүнийг шалгаагүй. Яагаад гэвэл тэр үед ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан. Ц.Элбэгдорж одоо Ассем Виллад амьдардаг тухайн үед Ассем Виллагийн 200 гаруй тэрбум төгрөгийг идсэн. Асем Виллагийн нэг байшин 4 тэрбум төгрөгийн үнэтэй.
Дараа нь Х.Баттулга ерөнхийлөгч болсон. Төмөр замын хулгай, Хөтөлийн асуудал, Нью Яармаг, Богд уулын хулгайг гардаж хийсэн.
Эх оронч хулгайч, ардчилсан хулгайч гэж байхгүй. Хулгайчид зовлон дээрээ нэгддэг. Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр удахгүй шоронд орохгүйн тулд нийлнэ" гэж хэлсэн.
Тэгвэл МУ-ын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ асуудлаар өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Тэрбээр, "Хөгжлийн банкны асуудал попордог талбар болчих вий. Намайг гүтгэх ч яахав. Хуулиар асуудлаа шийдэхгүй юм уу. Хуулийг нь өөрчилж байгаад хулгай хийцгээсэн. Тэр хаалгыг хаахгүй юм уу. Эсвэл сонголттой шударга ёс гэгч нь энэ үү. Анихаа аниад л, гүтгэдэг ганцыгаа гүтгээд л. 6-н жил" гэжээ.