Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Автомашины лизингийн хугацааг 3 жил болговол эрэлт багасах боломжтой

Огноо
Унших
0 минут 58 секунд

Монголбанкны зүгээс хэмнэж болох зардлууддаа арга хэмжээ авч, тансаг хэрэглээний импортыг багасгах тал дээр арга хэмжээ авах саналыг Засгийн газар, УИХ-д хүргүүлэхээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуудлыг тодрууллаа. Тэрбээр, "тансаг хэрэглээтэй холбоотой татвар дээр өөрчлөлт оруулах саналыг Монголбанк удаа дараа тавьж байгаа. Татварын хууль дээр өөрчлөлт орвол УИХ-аар яригдана. Монголбанкны зүгээс өөрийнхөө арга хэрэгслийн хүрээнд хэрхэн зохицуулах талаар ярьж байгаа.

Дэлхийн улс орнуудад автомашины лизинг хамгийн ихдээ 3 жил байдаг. Харин манай улсад автомашины лизинг ипотекийн зээлтэй ялгаагүй хугацаатай байна. Үүний зохицуулалтыг хийж чадвал эрэлт буюу оруулж ирж буй талд хөшүүрэг байдлаар нөлөөлж, багасах боломжтой" гэлээ.

Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэх тооцоолол гарсан
Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэх тооцоолол гарсан
 
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж, гарын үсгээ зурахаа мэдэгдлээ
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж, гарын үсгээ зурахаа мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.