Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Одбаяр: МҮОХ-ны үйл ажиллагаа өнөөдрийн байгаа түвшингээсээ ахих ёстой

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 5 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган өнөөдөр /2022.03.28/ болж байна. Чуулганаар МҮОХ-ны шинэ удирдлагуудыг тодруулах юм. Энэ үеэр МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч О.Одбаяр "МҮОХ бол ТББ. Олон улсын олимпийн хорооны гишүүн байгууллага. Өнгөрсөн 2020 оны олимпт манай баг тамирчид сайн оролцсон. Цар тахлын хүнд үед МҮОХ сайн бэлтгэлтэй оролцсон хэмээн дүгнэж байна. Гэхдээ МҮОХ-ны цаашдын үйл ажиллагаа өнөөдрийн байгаа түвшингээсээ ахих ёстой. Ингэхдээ менежмент, боловсон хүчин, тамирчдын бэлтгэлжилтийн асуудал, Монгол спорт холбоодуудын үйл ажиллагаа тал дээр түлхүү анхаарч ажиллах ёстой.

Бид хамтдаа МҮОХ болон холбоодуудын эв нэгдэл, үндэсний олимпийн зөвлөлүүдийг идэвхжүүлэх болно. Миний уриа бол эдгээр холбоодуудын дунд хана босгохгүй, гүүр болж ажиллах юм" гэв.

“Тавантолгой-Зүүнбаян“ чиглэлийн төмөр замд осол гарч, вагон унажээ
“Тавантолгой-Зүүнбаян“ чиглэлийн төмөр замд осол гарч, вагон унажээ
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.