Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Бадамсүрэн сонгогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монголын чөлөөт бөхийн холбооны /МЧБХ/ ээлжит бус их хурал өнөөдөр /2022.03.19/ болсон. Хурлаар МЧБХ-ны дүрэм шинэчлэн батлах, Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл 100 хувийн саналаар МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Бадамсүрэн сонгогджээ. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал юм.

Ингээд МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн товч намтарыг хүргэж байна.

Боловсрол:

  • 1974 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль
  • 1980 онд ОХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургууль
  • 1993 онд АНУ-ын Колорода муж, Боулдерын Эдийн засгийн дээд сургууль
  • 1999 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, Техникийн ухааны боловсролын доктор
  • 2004 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, техникийн шинжлэх ухааны доктор

Ажлын туршлага:

  • 1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн хэлтсийн дарга
  • 1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга
  • 1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн байжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч
  • 1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
  • 1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн анхны монгол ерөнхий захирал
  • 2002-2005 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн менежментийн багийн удирдагч
  • 2007-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн
  • 2013 оноос Монгол уул уурхайн танхимын ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн
  • 2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал
  • 1991 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой.
Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлахаар болжээ
Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлахаар болжээ
 
ТЦА: 69 настай эрэгтэй жолооч тусгаарлах зурвас давж эргэн, эсрэг урсгалын ДӨРВӨН автомашиныг мөргөжээ
ТЦА: 69 настай эрэгтэй жолооч тусгаарлах зурвас давж эргэн, эсрэг урсгалын ДӨРВӨН автомашиныг мөргөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.