Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Адьшаа: Ховор ан амьтдыг агнадаг мафийн систем бий болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Газрын доорх болон газрын дээрх баялаг Монголын ард түмний өмч байна гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл өнөөдрийн энэ хуулийн төсөлд уг заалт орхигдсон байна. Тухайлбал, ашигт малтмалтай холбоотой асуудлыг монголын ард түмний өмч хөрөнгө, байгалийн баялаг гэж үзэж ирсэн. Гэтэл газрын дээрх баялагт орж байгаа ховор ан амьтдыг аялал жуулчлалын зориулалтаар агнах нэрийдлээр олон жилийн хугацаанд нууц тогтоол гаргаж ирсэн. Бүхэл бүтэн мафийн систем бий болсон. Энэ асуудлыг зохицуулах талаар яагаад оруулж ирсэнгүй вэ"

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын баялагийг ашигласнаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн талаар мэдэх эрхийг баталгаажуулахаар хуульчилсан. Хуулийн өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн, сум дүүргийн Засаг даргад гаргах заалтыг оруулж ирж байгаа. Иргэдэд нөхөн сэргээлт, үр дүнгийн талаарх мэдээллийг бүрэн хангана. Тиймээс таны асуусан асуулт нийгэмд ил тод болно гэсэн үг. БОАЖЯ өнөөдрийн байдлаар 22 тусгай зөвшөөрөл олгосон. Үүнийг дөрөвдүгээр сардаа багтаан бүгдийг нь цахимжуулна. Өнөөдрийн байдлаар таван зөвшөөрлийг ил тод болгохоор нийтэд зарлана" хэмээлээ.

Жо Байден В.Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэжээ
Жо Байден В.Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэжээ
 
Номын баяр өнөөдөр нээлтээ хийж гурван өдөр үргэлжилнэ
Номын баяр өнөөдөр нээлтээ хийж гурван өдөр үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.