Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН: С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, Н.Билэгт, А.Сүхбат тэргүүтэй найман хүнээс тайлбар авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар намын зарим гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаас МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар "Авилга, албан тушаал, улс төрд нөлөөлөл бүхий байдлаа ашиглаж бусдад давуу байдалд олгосон зүйлчлэлээр гэмт хэрэгт холбогдсон гишүүд 30 хоногийн дотор эдгээр гишүүд өөрсдөө намаас түдгэлзэх хүсэлт өгөх хэрэгтэй. Яллагдагчаар татсан тохиолдолд өөрөө түдгэлзэх хүсэлтээ гаргана.

Хөгжлийн банкны асуудал дээр мөн шуурхай ажиллаж байгаа. Хууль, хяналтын байгууллага дээрхтэй холбоотой лавлагааг түргэн шуурхай гаргаж өгөх байх.

Нэр холбогдоод буй гишүүдээсээ албан тайлбар авах шаардлага үүсч буй юм. Тогтоол баталж, ажлын гурав хоногийн дотор албан тайлбар ирүүлэхийг үүрэг болголоо. Хууль хяналтын байгууллагад яллагдагчаар татагдсан тохиолдолд 30 хоногийн дотор намаас түдгэлзэх өргөдөл ирүүлэхийг тогтоолд тусгасан.

С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, Н.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардаж, үүрэг өгч байна. Хууль хяналтын байгууллага гэм буруутайд тооцвол бид хэнийг ч хаацайлахгүй" гэлээ.

МАН: УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг намын гишүүнчлэлээс хаслаа 
МАН: УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг намын гишүүнчлэлээс хаслаа 
 
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг томилов
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг томилов
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.