Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарим нутгаар цас орж, явган шуурна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 26 секунд

Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх талаар УЦУОШГ-аас сэрэмжлүүллээ.

Энэ сарын 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

О.Оджаргал: Явган хүний зам хамгийн аюулгүй байх ёстой
О.Оджаргал: Явган хүний зам хамгийн аюулгүй байх ёстой
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна