Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Одоо л зарим нэг хязгаарлалтыг хийхгүй бол эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох нь

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 35 секунд

Дотоодод сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын шинээр илэрч буй тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Үүнийг олон нийт омикрон хувилбарын тархалт нэмэгдэж буйтай холбон тайлбарлаж байгаа юм. Тэгвэл ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга асан Д.Нарангэрэл халдварын тархалттай холбогдуулан дараах зөвлөмжийг өгөв.

Тэрбээр "Омикрон оволзоод ирлээ шүү. “Хөнгөн, гайгүй“ гэх үгэнд хэт тайвшрах, “ аюул” боллоо гээд айн бачуурч дархлаагаа унагах хэрэггүй. Өөрсдийгөө л сайн хамгаалцгаая. Авралын од болсон амны хаалтаа дотоод орчинд байнга зүүцгээе. Омикроны хувьд N94, N95 илүү сайн гээд гадны эрдэмтэд зөвлөж байна. Боломжоороо байгаа амны хаалтаа сайн зүүгээд олон хүнтэй газраар явахгүй байх нь их чухал. Одоо ч агаар муутай битүү орчинд 15-20 минутаас илүү байх нь эрсдэлтэй боллоо. Тэгэхлээр дэлгүүр, үйлчилгээний газраас авах зүйлээ урьдчилан бичиж, тэмдэглээд аль болох хурдан аваад л хүний бөөгнөрөл үүсгэхгүй гарах хэрэгтэй. Уг нь одоо л зарим нэг хязгаарлалт хийх, ажиллах цагийг багасгах, нягтралыг бууруулах зэрэг арга хэмжээ авахгүй л бол эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй байх магадлал их боллоо" гэв.

Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ
Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд