БНХАУ-ын иргэний гэрт дайран орж, 1.2 тэрбум төгрөгийг нь дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг өнгөрсөн шөнө саатуулсан юм. Тэгвэл хэргийн талаар ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл өглөө.
ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Золбоо "Энэ сарын 3-ны өдөр 13 цагийн үед ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаадын иргэн их хэмжээний мөнгөө дээрэмдүүлсэн гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй дөрвөн этгээдийг саатуулан шалгаж байна. Хэргийн газраас алдагдсан 1.1 тэрбум төгрөгөөс 840 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тиймээс ард иргэд хараа хяналтгүй газар их хэмжээний бэлэн мөнгө хадгалж болохгүй. Үлдэгдэл мөнгө хаана байгаа эсэх, хэрэгт ямар хүмүүс хамааралтай зэрэг бүх асуудлыг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууц" гэлээ.