Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙНГЫН ХОРОО: “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө“-ний хэрэгжилтийн мэдээллийг сонсоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 28 секунд

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана. Тодруулбал, 10.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болно.

Хэлэлцэх асуудал:

· “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Ажлын хэсэг байгуулах тухай /Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах/

11.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно.

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох

· “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сонсох юм.

Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
 
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.