Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эротик зураач Sunny: Анхны Камасутра ном гаргах саналыг “Хүлээлгийн өрөө“-ний хоёр бүсгүй надад тавьсан

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
24 минут 28 секунд

Гэр бүл салалтын тоо жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байна. Гэр бүл салалтыг ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА БОЛОН БЭЛГИЙН БОЛОВСРОЛЫН талаар мэдлэг дутуу байгаагийн илрэл гэж хэлж болно.

Гэр бүл судлаач Т. Намжилын бүтээлд: Гэр бүлийн бат бөх оршин тогтнох үндэс бол:

1.Хайр
2.Халамж
3. Секс гэжээ

Өнөөгийн нийгэмд үүссэн энэ олон гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцаа, хүчингийн хэргүүд дээр дурдсанчлан эр эмийн ёсны хүмүүжлийн системийг алгасан нь дэндүү харамсалтай бас өнөөгийн өрөвдөлтэй нийгмийг бий болгосон. Мөн эр эмийн бэлгийн харилцаа бүхэл бүтэн шинжлэх ухаан байхад алгебр, англи хэл, геометр гэж нэг нэгэнгүй заадаг мөртлөө хүнийг хүн болгон хүмүүжүүлэх, соёлт иргэн болгон төлөвшүүлэх, эр эмийн ёсны хүмүүжлийн системийг алгассан нь дэндүү эмгэнэлтэй бас харамсалтай гэвэл илүү зохино хэмээн дурдсан байна.

Тэгвэл уг асуудлаар Монголын анхны Камасутра номын зураач Sunny-тай ярилцлаа.

-Монголын анхны Камасутра ном гаргах санааг хаанаас олсон бэ?

-Анх бидний хэнд ч Камасутра ном гаргана гэх төсөөлөл байхгүй байсан. Монгол хэв маягтай байхаас гадна байрлал гэх мэт зүйл нь надаас гарсан. Яг ийм төрлийн ном гаргах саналыг “Хүлээлгийн өрөө” подкастын хоёр бүсгүй надад тавьсан юм.

-Монголын анхны Камасутра ном гэхээр хүмүүст их сонин байх шиг байна. Байрлалуудыг зурахдаа уламжлалт зүйлстэй холбов уу, цэвэр сэтгэлгээнээс гарсан зүйл үү. Аль эсвэл судалгаа хийв үү?

-Монгол Улсад сексийн соёл гэх зүйл байхгүй. Миний ойлгож байгаагаар манайхны сексийн соёл Манжийн үед устаад байхгүй болчихсон. Зөвхөн уламжлал дээр тулгуурласан гэх зүйлгүй. Энэ номыг интернэшнл буюу дэлхий дахинд хэрэглэгддэг байрлалуудаас сонгож зурсан. Зурахдаа харин Монгол аястай зурсан гэж хэлж болно. Бусдаар үндэсний соёл дээр суурилсан зүйл байхгүй.

-Хүмүүс хэрхэн хүлээж авч байна.

- Хүмүүс ихэнх нь дуртай л байна. Нийгэм юмыг ойлгохдоо илүү нээлттэй болж чадсан байна. Садар самуун гэхээсээ илүү урлаг, гоо зүй талаас нь харж байна.

-Энэ төрлийн зураг зурдаг уран бүтээлч Монголд хоёр л байгаа гэж сонссон. Таны хувьд нөгөө уран бүтээлч болон дэлхийд байгаа энэ төрлийн уран бүтээлчдээс юугаараа өөр вэ?

-Дэлхий дахинд бол хар мянгаараа л байгаа. Монголд анх удаа ном хэлбэрээрээ гарч байгаа нь энэ болохоос. Арай өөр зүйл нь гэвэл Монгол аястай гарч байгаагаараа илүү онцлогтой гэж хэлж болно. Миний зургийн стайл нь өөрөө илүү гэгээлэг дүр төрхтэй. Улаан, ягаан өнгөнүүдийг гаргаж ирдгээрээ, харахад илүү дулаахан сайхан мэдрэмж төрүүлдэг гэх юм уу. Бичилт, зурлага зэргэээрээ ялгардаг манго стайлаар зурж байгаа нь өөрөө ховор л доо.

-Камасутра ном гаргаж байгаа гол зорилго нь яг юу вэ?

-Секс гэдэг зүйл хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Ялангуяа гэр бүл, хосын харилцааг сексгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Миний хувьд гэр бүл салалт, хүчирхийлэл, хүчин гэх мэт хэргүүд хувь хүний сексийн талаарх мэдлэг хомс, бага байгаагаас үүсдэг асуудал гэдэгт итгэдэг. Тиймдээ ч өөрийн бүтээлээрээ сексийг аль болох ил болгох, ийм гоё гоо зүй, эротик зүйл байдаг шүү гэдгийг ил болгох гэж их хичээдэг. Мөн хосуудад ч биш гэр бүлд зориулсан. Хүүхэдтэй бол хүүхэд тань том болоход өөрсдөө учраа ол гэж хаялгүйгээр эртнээс ойлгуулахад дөхөм болох байх.

Хүчин, хүчирхийллийн гэмт хэрэг дийлдэхээ байлаа шүү дээ. Гэмт хэрэг гарч байгаагийн гол шалтгаан нь хориотой байгаагаас л болдог. Хувь хүний сексийн талаарх мэдлэг байхгүй, яаж хийхээ ч мэдэхгүй байгаагаас үүддэг. Яаж хийхээ ч мэдэхгүй байгаа хүн хамгийн амар арга буюу хүчин хийх болж таардаг. Тэр нь хүүхэд дээр үйлдэгдэж байгаад хамгийн гол учир байна.

Яг үнэндээ тийм бузар зүйл хийснээс гар хангалга хийсэн нь дээр гэдгийг л ойлгох хэрэгтэй. Сексийг заавал хоёр талаасаа зөвшөөрч байж, удаан харилцаанд маш гоё байж хийвэл илүү дээр байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө чиглэж байгаа зорилго нь нээлттэй болгохыг л хамгийн түрүүнд зорьсон. Энэ ном гараад л шууд хүчирхийлэл байхгүй болно гэж байхгүй.

Хүмүүс, залуу хосууд хоорондоо нээлттэй харилцаатай, нэг нэгэндээ ярьж хэлэхээс ичиж зовдоггүй, хүүхдүүд аав ээждээ хэлэхдээ ичиж зовдоггүй байх ёстой байхгүй юу. Хүүхдүүд багаасаа зөв ойлголт авах нь чухал. Өсвөр нас, цаашлаад насанд хүрээд зөв гэр бүл болж оршин тогтноход хэрэгтэй. Юуг нь ч мэдэхгүй киноноос харснаараа ойлгочих юм бол буруу. Дээр үед айлын жаахан охиныг бузар хүслээ хангахын тулд хөдөө хонио хариулаад явж байхад нь хүчирхийлчихдэг байсан. Охин айгаад хэнд ч хэлж чадахгүй. Тэрнийх нь хор уршиг одоог хүртэл арилаагүй байна. Нууц байсан нь л хамаатай дээр болчихож байгаа юм.

-Та өөрөө сексийг юу гэж боддог вэ?

-Зүгээр таашаал гэх юм уу. Сексийг хайртай холбох хэрэггүй байх. Хоёр тусдаа асуудал шүү дээ. Нэг нь таашаал нөгөөдөх нь илүү дээд түвшний зүйл.

-Тэгвэл хүчирхийлэл үйлддэг хүмүүс ч гэсэн зүгээр таашаал гэж боддог байж болно. Үүн дээр зөрчилдөөд байгаа юм биш үү?

-Таашаалыг эдлэхдээ хоёр талаасаа зөвшилцөж хийвэл илүү гоё болдог. Илүү нээлттэй дуртай байна гэсэн үг. Нэг тал зөвшөөрөхгүй бол хүчин болж таарна аа даа. Тэгэхээр яах нь уу хоёр тал хоёулаа нээлттэй байх хэрэгтэй биш гэж үү.

-Ийм төрлийн зургийг хараад хүмүүст мэдээж сонирхолтой санагдана?

-Дэлхий дахинд Камасутра хөгжихдөө 10 магадгүй 20 мянган байрлалтай ч байж болзошгүй. Харин энэ номд 69 байрлал байгаа. Яг миний тархинаас цэвэр гарсан зүйл гэхээр бас өрөөсгөл болох байх. Харагдах өнцгийг нь өөрөө төсөөлөөд зурсан. Эндээс харах юм бол илүү ойлгомжтой байх юм байна даа гэсэн бодлоос гарч байгаа юм. Буруу өнцгөөс нь харвал хүн дуурайж чадахгүй болчихно шүү дээ. Аль болох хүнд эвтэйхэн ойлгогдохоор зурсан.

-Байрлалын нэрүүд бас их хурц байх шиг байсан?

-Агаарын даралт, Ирлэсэн тонгорог, захидал задлагч гээд үү? /инээв/ Яг хамтарч хийж байгаа Хүлээлгийн өрөө подкастын хоёр маань нэрүүдийг нь зохиосон. Албан ёсны нэрүүд байгаа юм. Англи нэрүүдийг Монголчилж, өөрсдөө хэрэглэдэг нэрүүдтэй болъё хэмээн өвөрмөц байхаар нэрээ сонгосон.

-Секс тийм муухай зүйл үү?

-Сексийн болоод бэлгийн боловсрол байхгүй байгаагийн гол шалтгаан нь 10 жилд эрүүл мэндийн хичээл гэдэг зүйл орохгүй байгаагаас болж байна. Аав ээж нар нь ч хоорондоо ярилцах ёстой. Тэгж байж нээлттэй болно. Насанд хүрэгчдийн хувьд өдөр болгон л ярьдаг сэдэв шүү дээ. Хэнд энэ боловсрол хэрэгтэй вэ гэхээр хүүхдүүдэд хэрэгтэй. Би өөрөө тийм газар өссөн. Бид нарын үе тэр чигтээ л тийм боловсролгүй өссөн шүү дээ.

Эрүүл мэндийн хичээл орохоор юу ч үздэггүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа гэж юу байдгийг мэдэхгүй. Секс гэж юу байдгийг ч мэдэхгүй. Түүнээсээ болоод би сексийн талаар маш буруу ойлголттой явсан. Эмэгтэй хүн зөвхөн эрэгтэй хүнд л таашаал өгөх ёстой гэдэг ч юм уу. Гэтэл эцсийн эцэст өөр байсан. Хоёул хоёулаа таашаал авдаг байх хэрэгтэй байсан тийм үү.

-ХҮҮХДИЙН МӨНГӨӨРӨӨ АМЬДАРДАГ ОЛОН ХҮҮХЭДТЭЙ, ЯДУУ ЭЦЭГ ЭХЧҮҮД ОЛОН ХҮҮХЭДТЭЙ БОЛНО ГЭЖ БОДООГҮЙ БАЙДАГ-

-Уучлаарай дээр ярьж байсан зүйлээс гэнэт санаанд ороод, Хүүхэд хүчирхийлсэн хүмүүс, хүчингийн хэрэг хийсэн хүмүүс ч юм уу порно кинон дээрээс үзсэн зүйлээ хэрэгжүүлэхийн тулд хамгийн сул дорой буюу хүүхэд дээр хэрэгжүүлдэг гэж сонссон. Зураг ч мөн ялгаагүй байх. Тэгэхээр таны түрүүний ярьсантай зөрчилдөх юм биш үү?

-Хүчирхийлэл хийсэн хүн мэдээж өөрийн хийсэн хэргээ эсэргүүцнэ. Хүн яагаад хэрэг хийдэг вэ гэж мораль талаас нь бодоод үзэхээр өөртөө авч чадахгүй байгаа зүйлээ амархан аргаар олж авахын тулд хэрэг хийдэг. Хэрэг хийсэн хүмүүс өөрийгөө хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй нь үнэн. Дандаа л өөрийгөө үгүйсгэхийг хичээдэг. Тэр хүнийг яагаад тийм хэрэг хийх болсон шалтгааныг нь бодох юм бол нийгмийн байдал шүү дээ.

Ажилгүй байна, мэргэжилгүй байна, мэдлэг боловсролгүй байна гэж бодохоор тухайн хүнд өөрт нь эмэгтэй хүнийг татах ямар ч аттррактив чанар байхгүй болж эхэлдэг. Өөрөө өөртөө гутаж эхэлнэ улмаар хэрэг хийнэ. Үнэн хэрэгтээ хэрэг хийсэн хүн нь өөрөө боловч үндсээр нь бодож үзэхээр нийгмийн далдуур шалтгаанаас болж уналт болж байдаг. Тэр хүмүүс бүх зүйлийг хамгийн амархан аргаар хийнэ гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болдог. Бид нарын харж байгаагаар Монголоор дүүрэн хагас өнчин, өнчин хүүхэд байна. Эцэг эхчүүд нь хүүхдийн мөнгөөр л амьдраад байна.

Тухайн хүмүүсийг яагаад олон хүүхэдтэй болсон талаар судлахааар. Тухайн хүмүүс хүүхэдтэй болохыг хүссэндээ болсон байдаггүй. Тухайн хүний тархи буруу юманд ажиллаад байгаа юм. Зүгээр л секс хийхийг хүссэн. Муухайгаар хэлэхэд дотор нь тавьчихаж байгаа юм. Тэрнээс болоод хүүхэд гараад ирнэ биз. Олон хүүхэдтэй байх нь өөрт нь хэцүү байгаа гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ л тухайн хүн өөрийгөө зохицуулж чадахгүй байгаа юм. Энэ нь юуных уу боловсроогүйнх биз дээ. Яаж хийх үү, яавал хүүхэдтэй болоод байна, ямар процесс яваад байгааг тэр хүн өөрөө мэдэхгүй байгаа нь тэр. Эхнэргүй партнергүй хүмүүс хүчирхийлэл хийчихээд түүнтэй холбож байгаа нь бол яг үнэндээ өрөвдмөөр зүйл. Нийгмийн хандлага ч гэсэн хаалттай байгаагаас тийм тайлбар өгч байна тийм үү. Хүчирхийлэгчийг хорьж цагдаад цааздаад нулимаад энэ хэрэг хэзээ ч шийдэгдэхгүй. Бүгдийг нь багаас нь, хүүхдэд өгөх бэлгийн боловсролоос нь эхэлж байж ирээдүйд зөв хүн болж төлөвшинө. Зөв хүн болсон хүмүүс юманд арай өөрөөр хандана.

-НИЙГЭМД ХЭВШСЭН ОЙЛГОЛТУУД БҮГДЭЭРЭЭ ХООСОН ХАНА-

-Нийгмээ ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Нээлттэй байгаасай л гэж хүсэж байна. Ардчилсан улсад бүх зүйл нээлттэй юм шиг хэрнээ зарим зүйл дээр хаалттай хэвээрээ л байгаа шүү дээ. Миний зурж байгаа эротик зургийг уран зураач нар хоорондоо мэднэ л дээ. Бусад хүмүүс мэдэхгүй. Яг ийм төрлийн зураг зурдаг хүмүүс нь дандаа нууц байдаг. Аль болох нээлттэй болгох. Хоорондоо ярилцдаг байя. Хүмүүс нэг нэгийнхээ дотор байгаа зуйлсийг ердөөсөө гаргаж чадахгүй байна шүү дээ. Тэрнээсээ болж улам бухимдаж уурладаг болж байна. Яаж стрессээ гаргах талаар ч мэдэхгүй.

-СЕКСИЙГ ЭРЭГТЭЙГЭЭСЭЭ ИЛҮҮ ЭМЭГТЭЙ ХҮН ХҮСДЭГ. ГЭХДЭЭ САЙН НУУЖ ЧАДДАГ-

Ярилцах гэдэг зүйлийг зөвхөн эмэгтэй хүн хов базах гээд ойлгочихдог. Яс юман дээрээ чи ч хүнтэй яримаар аль эсвэл хоолойгоо сөөтөл орилмоор байгаа биз дээ. Би ч ялгаагүй. Гэтэл эрэгтэй хүн ууж л сэтгэлээ тайвшруулдаг гэдэг нийтлэг ойлголттой. Нийгэмд хэвшсэн хандлагууд бүгдээрээ хоосон хана. Энэ ханануудыг хагалчих л юм бол цаанаас нь жинхэнэ нь гараад ирэхээр шүү дээ.

Хэвшмэл ойлголтоос/steriotipe/ болж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа гарч дундаа хуурамч олон хантай болчихсон. Гэтэл яг үнэндээ секс гэдэг зүйлийг эрэгтэй нь ч хүсэж байдаг, эмэгтэй нь ч хүсэж байдаг. Хүсэх хүсэхдээ эмэгтэй нь илүү хүсэж байдаг. Тэрийгээ эмэгтэй нь илүү нууж чаддаг. Хэн нь илүү сайн бэ гэхээр эмэгтэй нь илүү сайн гэх мэт нийгэмд байдаг ойлголтууд дандаа эсэргээрээ буруу байдаг.

-Нээрээ тийм шүү эрэгтэй хүн л илүү хүсээд байгаа юм шиг байх үе байдаг?

-Тийм шүү дээ. Эмэгтэй нь тэр хүслээ, тийм зүйлээ ил гаргачихвал бүдүүлэг гэсэн ойлголттой байхгүй юу. Ичмээр юм шиг. Эмэгтэй хүн өөртөө бэлгэвчтэй явбал биеэ үнэлэгч мэт хардаг. Гэтэл эрэгтэй хүн бэлгэвчтэй явж байвал ямар соёлтой залуу вэ гэж харах жишээний. Энэ нь ямар ч үндэслэлгүй байгаа биз. Яг цагаа тулах юм бол эмэгтэйчүүд нь илүү хүсэж илүү чадаг байгаа юм шүү дээ. Нийгэм дахь тэр ойлголтыг өөрийн зургаараа өөрчлөхийг хүсэж байна . Миний зурган дээр ч тэр нь илүү анзаарагддаг байх.

- Тэр нь гэж?

-Эмэгтэй нь илүү хүсдэг гэдэг нь

-ХҮМҮҮС СЕКС ХИЙХДЭЭ МУУХАЙ ГЭЖ БОДОЖ ХИЙДЭГГҮЙ ХЭРНЭЭ ХҮҮХДЭДЭЭ МУУХАЙ ХЭМЭЭН ТАЙЛБАРЛАДАГ-

-Нүцгэн эмэгтэйн зураг хармайлж яваад баригдвал шоолуулдаг, хориглодог социалист нийгмээс гарч ардчилсан нийгэм 30 гаруй жил оршин тогтнолоо. Хүмүүсийн хандлага сэтгэлгээ илүү задгай болсоор л байна. Гэхдээ л гэр бүлээрээ кино үзээд сууж байхад үнсэлцдэг сцена гарахад хивс ширтдэг, харц буруулдаг сувгаа сольдог хэвээрээ л байна шүү дээ. Энэ нь ч бидний хүмүүжил. Нээлттэй байна гээд илүү задгайрах ёстой юу?

-Аль ч нийгмийн хүмүүс, секс бид нарын эргэн тойронд өрнөж байдаг гэдгийг ойлгохгүй л байна л даа. Хамгийн наад зах нь үр удмаа үлдээхийн тулд хийх л болно биз дээ. Хүмүүс энэ зүйлийг хийхдээ мэдээж муухай гэж хийдэггүй байхгүй юу.

Яагаад тийм гоё зүйлээ хүүхдүүддээ муухай гэж хэлдэг юм. Энийг би ойлгодоггүй. Бүгдээрээ маш дуртай хийдэг хэрнээ хүүхдэдээ муухай гэж ойлгуулдаг нь яг ямар учиртай юм. Харин тэрний оронд тайлбарлаж боловсруулах хэрэгтэй. Миний инстаграмм дагагч нарыг харангуут ихэнх нь 18 аас доош насны хүүхдүүд байдаг. Яагаад нээлттэй байлгаж болохгүй нь бас сонин. Чи, би, бид бүгдээрээ л бага насандаа тийм юм хүсдэг байсан тийм биз. 13,14 насандаа л би анх порно үзэж эхэлсэн.

Тэр үед миний оюун ухаан порноноос болж ердөөсөө бузартаагүй. Томчуудын хэлдэг шиг гэсэн үг л дээ. Хүүхдүүд энэ зүйлийг сонирхдог нь үнэн.

Харин хүүхдүүдийн жинхэнэ тархийг нь бузартуулдаг зүйл бол ЧИ ЧАДАХГҮЙ гэж хэлэх. Чиний чаддаг гэж юу байсан юм. Хүүхэд юм байж чи юу мэддэг юм гэж хэлэх нь хүүхдийн тархийг хамгийн их бузартуулдаг. Юу ч хийж чадахгүй гэж өөрийгөө бодсон хүүхэд амиа хорлох нь аргагүй биз дээ. Өсвөр насны хүүхдүүдэд гоёыг нь муухай гэж хэлээд хамгийн муухайг нь гоё гэж хэлдэг. Монголын нийгмийн хамаг юм эргэсэн нь ингэж л харагдаж байна.

-Таны ойр дотны хүмүүс ийм төрлийн зураг зурахад хэрхэн хүлээж авах юм?

-Би багасаа л сониноос тийм төрлийн зураг хайчилж аваад үздэг байдаа. Надад хамгийн муухай санагдсан зүйл гэвэл манай 10 жилийн зургийн багш миний зургийг үзчихээд чи нойлд бөгсөө арчихад таарсан зураг зурсан байна гэж хэлж байсан нь надад их хүнд тусаж байлаа. Бүтэн сар зураг зурж чадахаа байсан. Тэр үг надад ямар хүнд туссан байх нь уу.

Зургийн багш шүү дээ миний хамгийн дуртай багш. Тэгж хэлэх нь жинхэнэ тархийг бузартуулдаг. Гэр бүл доторх байдаг нуугдмал зүйлийг л задлах хэрэгтэй байх. Найз нөхөд дэмждэг. Гэр бүлийнхний хувьд би чинь 30 гарсан хүн юугаа хийх нь нэг сонин биш. Гэхдээ өөр нийгмийн хүмүүс болохоор шууд гоё байна гэж хүлээж авахгүй. Гэхдээ дуртай юмаа хийж зургаа зурж байгаа болохоор асуудал гардаггүй. Хүчтэй эсэргүүцэлтэй бол тулгарч үзээгүй.

-Залуус ГАНЦ ШӨНӨ гэдэг зүйл байх ёстой байх ёсгүй. Мөн НУУЦ АМРАГ байх ёстой, ёсгүй гэлцдэг. Таны хувьд?

-Ганц шөнө гэдэг байх ёстой. Хосын харилцаа удахаар уйтгартай болж эхэлнэ. Наанаа хэлэхгүй ч гэсэн цаанаа уйдаж эхэлж байдаг. Эр эмгүй. Хүмүүс яагаад нэгийгээ хуурдаг вэ гэхээр нэг нь нөгөөгийнхөө хүссэнийг биелүүлж чадаагүйгээс болдог. Хүн төрөлхтний харилцаа өөрөө материаллаг хэрэгцээн дээр суурилдаг. Чиний хүссэн хэрэгцээг хажууд байгаа чинь өгөхгүй өөр хүн өгч чадах юм бол хүн хэрэгцээ рүүгээ илүү явдаг. Миний найз охин надад хартай гэж хэлэхгүй байлаа гэж бодоход надаас болсон байж болох юм.

Гэр бүл яагаад салдаг вэ гэхээр сексийн харилцаанаас ч маш их хамаардаг. Хажуудах хүн нь байгаа байрандаа сайжрахгүй байгаад л байвал уйдна. Хүмүүс хуурсан хүнийг буруутай гэж боддог. Гэтэл яг өөрийнхөө бурууг олж хардаггүй, боддоггүй. Чи чадахгүй байсан учраас л тэгж байгаа юм. Өөрөө сайжрах хэрэгтэй. Харийн хүн харсан болгон руугаа явдаггүй л байхгүй юу. Хажууд байгаа хүн тань шинэлэг байвал гоё л байна. Ганц шөнө хийхийг хүсэж байгаа хүн хийх л хэрэгтэй.

-Хүүхэдтэй болсон ч байсан уу?

Хосууд асуудлаа зөв зоригтой ярилцах хэрэгтэй. Тэгээд шийдэж чадахгүй бол салах хэрэгтэй. Нэг нэгнээ тэгж шоронд байгаа юм шиг байлгаж яах юм бэ. Гэхдээ шинэ зүйл туршиж үзээд аврагдсан маш олон харилцаа байгаа.

-Хүүхэд л биш бол хөгшин залуу, ЛГБТ аль ч сэдвийн хүрээнд баригдахгүй зурна л гэж бодож байна-

-ЛГБТ хосуудад зориулсан зураг зурах уу?

-Би энэ харилцааг зүгээр л ойлгодог. Ойлгодог шүү. Дэмждэг гэж хэлэхгүй. Байгалиасаа ийм харилцаа байдаг тийм үү. Эрэгтэй эмэгтэй гэж байхад чи эмэгтэй болохоор чинь би дэмждэг шүү гэж бид нар ярьдаггүй тийм үү. Хэрвээ тэр зүйл байгалиасаа байдаг бол бид нар түүнийг дэмжих ямар ч шаардлагагүй.

Зүгээр л эрэгтэй эмэгтэй гэж байдаг шиг, тийм юм байдаг гэж ойлгох нь амар. Хүмүүс секс гэдэг зүйлийг зөвхөн хоёр бэлэг эрхтэн нэг нэгрүүгэ орох л гэж ойлгох юм. Гэтэл секс гэдэг чинь томоос том зүйл. Ер нь хүүхэд л биш бол хөгшин залуу, ЛГБТ аль ч сэдвийн хүрээнд баригдахгүй зурна л гэж бодож байна.

Танд өөр хэлэх зүйл байна уу?

Залуусаа өөрийгөө битгий дар. Насанд хүрээгүй хүүхдүүд сексийн талаар бодохдоо би л ганцаараа бодож байна гэж битгий бод. Бүх хүүхдүүд бодож байдаг. Өөрийгөө гаж донтой гэж бодох хэрэггүй. Өдөр шөнөгүй бүх хүн боддог. Хэлчих л юм бол нийгэмд гадуурхагдана гэж бодохоо боль. Найзууд. аав. ээжээсээ нууж болохгүй. Нууснаараа арай өөрөөр хөгжчихөж/develop/ магадгүй. Бид нарын том болохыг хэн ч зогсоож чадахгүй л гэж хэлье.

Ярилцсанд баярлалаа.

Энэтхэгт ковидын эсрэг 3.1 тэрбум ам.доллар зарцуулж байна
Энэтхэгт ковидын эсрэг 3.1 тэрбум ам.доллар зарцуулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.