Шинэ оны эхний өдөр Өмнөд Солонгосын нэгэн иргэн, Хойд Солонгосын хилээр нэвтэрсэн байна. Өмнөд Солонгосын цэргийн штабаас ням гарагт өгсөн мэдээллээр уг этгээдийг 21:20 цагийн үед хилийн зүүн хэсэгт хяналтын камерын тусламжтайгаар илрүүлжээ. Түүнийг баривчлахаар цэргүүдийг илгээсэн боловч олж чадаагүй аж.
Өмнөд Солонгосоос ням гарагийн өглөө Хойд Солонгост тус иргэний аюулгүй байдлыг хангах талаар мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй гэж JCS мэдээлэв.
Хойд Солонгос 2020 оны эхээр хилээ хааснаас хойш коронавирусын эсрэг хатуу арга хэмжээ авч байгаа юм.
Хойд Солонгосын цэргүүд 2020 оны есдүгээр сард далайд сураггүй алга болсон Өмнөд Солонгосын загас агнуурын ажилтныг буудан хөнөөсний дараа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ийм алдаа гаргасан хэмээн Хойд Солонгосын тал уучлал гуйж байсан юм.
Өмнөд Солонгосын иргэд ядуу, авторитар дэглэмтэй Хойд Солонгос руу дүрвэх гэж оролдсон маш цөөхөн тохиолдлын нэг нь энэ юм. Одоогоор хил зөрчигчийн талаарх нэмэлт мэдээлэл байхгүй байна.
Эх сурвалж: www.aljazeera.com