Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Монгол Улс Омикрон хувилбарыг тогтооход 5-10 хоног шаардлагатай

Ангилал
COVID-19
Огноо
Унших
3 минут 20 секунд

Монгол Улс "Омикрон" хувилбарыг хэрхэн илрүүлж байгаа эсэх талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодрууллаа.

-Монгол Улс "Омикрон" хувилбарыг хэрхэн илрүүлж байна вэ. Илрүүлэх боломж нөөц бий юу?

-Одоогоор манай улсад "Омикрон" хувилбар бүртгэгдээгүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-наас хойш Монгол Улсын хилээр 54 нислэг ирсэн. Үүгээр 5000 гаруй зорчигч ирсэн. Бүх зорчигчдоос шинжилгээ авч байгаа. Мөн сэжигтэй эерэг гарсан бүх тохиолдлыг ХӨСҮТ-д ДЭМБ болон Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан шинэ генийн дараалал тогтоох лабораторид генийн дарааллыг тогтоож байгаа. Үүнд 5-10 хоногийн хугацаа шаардлагатай. Лабораторийн гурван эмч нь Японд бэлтгэгдсэн, дадлага хийсэн эмч нар байгаа. Одоогоор "Омикрон" хувилбарын генийн дараалал тогтоогдоогүй. Мөн Японы Засгийн газрын тусламжтайгаар дахин хоёр лаборатори ашиглалтад орно.

-Хил дээр бүртгэгдэж буй зөөвөрлөгдсөн тохиолдол нь хардлага төрүүлж байна. Шинжилгээ найдвартай болж буйг хэрхэн мэдэх вэ?

-ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хил дээр эерэг гарч байгаа тохиолдлуудыг тусгаарлаж байгаа. Улмаар тусгай PCR-аар шинжилгээг авч үзэж байгаа. Эцэст нь генийн дараалал тогтоох шинжилгээгээр тогтоож байгаа. Генийн дарааллыг Монгол Улс найдвартай тогтоож байгаа. Арваннэгдүгээр сарын 26-наас хойш ирсэн 5000 гаруй иргэнд генийн дараалал тогтоох шинжилгээ хийсэн. Мөн жагсаалтад орсон улсуудаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлаж байгаа. Гадаадаас ирсэн иргэдийг шинжилгээ авч, гэрт нь тусгаарлаж байна. Гадаад руу группээрээ явж буй иргэд маш их эрсдэл дагуулж байгаа.

Дотоодод "Омикрон" хувилбар орж ирвэл тохиолдлын тоо эрс нэмэгдэнэ. Тохиолдлын тоогоор хянах боломжтой.

-Улс орнуудад "Омикрон" хувилбар маш хурдтай тархаж байна. Манай улсад хэр их эрсдэл дагуулах вэ?

-Монгол Улсын иргэдийн зорчиж буй Турк, Тайланд, Малдив, Египт зэрэг аялалаар зорчиж буй улсуудад "Омикрон" хувилбар нэмэгдэх хандлагатай байна. Мөн бусад АНУ, Европын орнуудад ч нэмэгдэж байгаа. Тиймээс эдгээр улсуудаас ирж буй иргэд маш болгоомжтой байж, өөрсдийгөө сайтар тусгаарлах шаардлагатай. Хил дээр хийж буй хяналтыг сайтар чангаруулах хэрэгтэй. Тэгвэл дотооддоо алдахгүй байх боломжтой.

-Иргэд 10 хоног тусгаарлаарай гэсэн зөвлөмжийг дагаж мөрдөхгүй бол яах вэ?

-Энэ нь асуудал дагуулаад байна. Мөн гадаадаас ирээд 4 дэх хоног дээрээ шинжилгээгээ өгөхгүй байгаа хариуцлагагүй иргэд байна.

-120 энхийг сахиулагчдаас халдвар илэрчээ. Энэ тухайд?

-Энхийг сахиулагчид өчигдөр ирсэн. Цуг ирсэн бүх хүмүүсийг "Багабаян" цэргийн амралтад тусгаарласан.

Гаалийн тариф, НӨАТ-ын тухай хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанд танилцуулахаар болов
Гаалийн тариф, НӨАТ-ын тухай хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанд танилцуулахаар болов
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.