АНУ вакцинжуулалтын үр дүнгийн талаар Монгол Улсыг онцолжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичгийн дарга О.Батбаяр АНУ-ын CNBC телевизэд Монгол Улсад коронавирус халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалтын үр дүнгийн талаар ярилцлага өгсөн байна.
Тэрбээр "Манай улс 3.5 сая хүн амтай бөгөөд бидэнд вакцины 7.7 сая орчим тунгийн нөөц бий. Мөн бид вирусийн эсрэг эмчилгээг гэрээр хийж байна. Шаардлагатай тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээг эмнэлэгт хийж байгаа бөгөөд эмнэлгүүдийн орны хүртээмж хангаллтай хэмжээнд байна. Халдварын улмаас үүссэн нас баралтын тохиолдол 0.5 хувь байна. Энэ нь Их Британи, Сингапур зэрэг орнуудтай ойролцоо үзүүлэлт юм.
Бид иргэн бүрээ вакцинжуулахын тулд томоохон хотуудаас гадна хөдөө орон нутагт байгаа иргэдээ ч вакцинжуулалтад хамруулахад гол анхаарлаа хандуулан ажилласан. Зарим тохиолдолд 2000 км-ийн зайд байгаа иргэдээ ч вакцинжуулж чадсан.
Бид иргэдээ гадаадын орнуудаар аялахгүй байхыг зөвлөж байна. Харин Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын хувьд омикрон хувилбар бүртгэгдсэн Африкийн 10 орон зэрэг зарим орнуудыг улаан жагсаалтад оруулсан. Бид хилийнхээ хяналтыг маш сайн хянаж, гаднаас ирж буй иргэд болон бусад хүмүүсийг нэвтрүүлж байна" гэжээ.