Ахмад настай иргэн Б.Пүрэвдорж өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 11.20 цагийн үед гэрээсээ гараад ор сураггүй болсон талаар түүний охин П.Оюунтүлхүүр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлээд байсан юм. Бид түүний охинтой холбогдон аавыгаа олсон, эсэх талаар тодрууллаа.
П.Оюунтүлхүүр "Урд шөнө аав маань 02.00 цагийн үед Орбит орчимд зам дагуу алхаж яваа талаар нэг хүн бидэнд мэдээлсэн дагуу аавыгаа очиж авсан. Аавын маань биеийн байдал сайн, гэмтэж бэртээгүй байсан" гэв.