Сангийн сайд Б.Жавхлан экспорт, импортын ачаа тээврийн асуудлаар тайлбар өгчээ. Тэрбээр "Урд үүссэн шинэ нөхцөл байдлаас шалтгаалж, урд хөрш түр зохицуулалт хийхээс өөр аргагүй болсноо бидэнд мэдэгдсэн. Энэ арга хэмжээ түр байгаасай. Битгий удаасай, хэвийн байдалд хурдан ороосой гэж хүлээж байна. Өдөр бүр холбогдож байна.
Замын-Үүдээр төмөр замаа хаахгүй байя. Ачаа тээврийг хаая гэж байсан. Өчигдрөөс эхлээд төмөр замаа ч түр хугацаанд хаах хэрэгтэй боллоо гэж мэдэгдсэн. Энэ долоо хоногт ийм байдалтай үргэлжлэх нь. Уг нь нэг хэсэг халдвар гараагүй гэж мэдээлж байсан. Харин сүүлийн арваад хоногт дахиад халдвар гарсан юм шиг байна.
Хоёр талаас бүхий л хүчээрээ, хэвийн байдалд оруулахаар ажиллаж байна. Гэхдээ биднээс шалтгаалахгүй зүйл их байна. Бид урдаас тавьж байгаа шаардлагыг биелүүлж байна. Халдвар хамгаалал, чингэлэгтэй тээврээр, 0 цэгээс бараа солилцох бүх саналыг хүлээн зөвшөөрч байна. Хэзээ албан ёсоор эхлэхийг хүлээж байна.
Гашуунсухайтад нөхцөл байдал арай дээр байна. Тээвэрлэлт бүрэн зогсоогүй. Өнгөрсөн даваа гаригаас 700 машинаар нүүрсээ гаргахаар тохиролцсон байсан. Харамсалтай нь, шинэ нөхцөл байдлаас болж 350 болж байна. Маргаашаас 200 болно гэж байна. Гэхдээ бас л богино хугацаанд авч буй арга хэмжээ. Дан чингэлгээр гэдгийг урдаас анхааруулсан" гэлээ.