Андлалын хөшөөний луйварт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Херо энтертайнментийн найруулагч Л.Баатар нар холбоотой хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн иргэн Гонгоржавын Ганбатыг нэр төрд халдсан гэж үзэн цагдаагийн байгууллагаас 100 мянган төгрөгөөр торгожээ.
Тэрбээр энэ талаар "Андлалын хөшөөний луйварт Оюун-Эрдэнэ, Баатар нар холбоотой хэзээ нэг өдөр шоронд явна гэсэн миний постын агуулгыг цагдаа "үзэл бодлоо илэрхийлсэн" гэж үзээд, (Би холбоотойг нь баталсан 10 гаруй хуудас, баримт нотолгоо гаргаж өгсөн) харин постоо Данх толгойтой банди гэж төгсгөсөн нь "нэр төрд нь хүндэтгэлгүй хандсан" байна гээд 100,000₮-р торголоо" гэжээ.