Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Ирэх сарын 15-наас шар бүс рүү шилжинэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар аж ахуй нэгжүүдэд дарамт болдог шаардлагагүй дүрэм, стандарт, зөвшөөрлүүдийг судлах, хүчингүй болгох талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг нэг болгох, нийслэлийнхэнд зөв мэдээллийг өгөх боломжийг нээж байна. Бүх зүйл нээлттэй байх ёстой. Хотын ажил бол амаргүй ажил. Тэр дундаа эрхзүйтэй уялдсан төсөв санхүүгийн асуудал, 30 жилийн гажуудлыг богино хугацаанд засч залруулахаар ажиллаж байна. Цар тахлын дараах нөхцөл байдал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд төрийн захиргааны байгууллагуудын хүнд суртал байдаг. Үүнийг өөрчлөх чиглэлээр бид ажиллаж байна.

Ялангуяа цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед нийслэлийнхэн гуравдугаар тунд хамрагдаж, халдвар авсан тохиолдолд хүндрэлгүй давж гарах байдлыг ард олондоо уриалж байна. Төрийн захиргааны алба хаагчдад захиргааны арга хэмжээ авч шахах, удирдлагууд манлайлах үзүүлэл хийж байна. Гуравдугаар тун бол бидний дараа дараагийн хийх ажил.

Арванхоёрдугаар сарын 15-нд шар бүс рүү орох хүрээнд аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлого гаргаж ажиллана" гэв.

Бага ангийн сургалтын агуулга ХЭТ ХҮНД гэсэн дүгнэлт гарчээ
Бага ангийн сургалтын агуулга ХЭТ ХҮНД гэсэн дүгнэлт гарчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.