Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Германы Элчин сайдтай уулзав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын Элчин сайд Ё.Розенбергийг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Ё.Розенберг Монгол, Германы археологчид 20 гаруй жилийн хугацаанд хамтран хийсэн судалгааны үр дүн “Хархорум” номыг Гадаад харилцааны сайдад гардуулав.

Б.Батцэцэг сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч нарын ивээлд амжилттай хэрэгжсэн төслийн үр дүнг монгол, герман, англи хэлээр гаргаж, танилцуулж байгааг сайшааж, талархал илэрхийлэв.

Монгол-ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан дээрх төслийн хүрээнд олдсон олдвор, бусад түүхийн дурсгалт бүтээлээр 2024 онд үзэсгэлэн гаргахаар төлөвлөн хоёр тал хамтран ажиллаж байна.

Засгийн газар үнийн өсөлтөөс сэргийлэх талаар хэлэлцэж байна
Засгийн газар үнийн өсөлтөөс сэргийлэх талаар хэлэлцэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд