Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Хувийн байгууллагууд хурууны хээгээр ирц бүртгэдэг байдлыг зогсооно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагч үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Хувийн байгууллагууд хүний хурууны хээгээр бүртгэл авч түүнийгээ боловсруулан судалгаанд оруулдаг замбараагүй байдал бий. Энэ хуулиар хүний дахин давтагдашгүй өгөгдөл, биометрийн мэдээллийг цуглуулахыг төрийн байгууллагын хил хамгааллын бүртгэл, шүүхийн шинжилгээний байгууллага, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхээс бусад тохиолдолд бүрэн хориглож байгаа. Өөрөөр хэлбэл хувийн байгууллагууд хурууны хээгээр бүртгэдэг, цагийн ирцийн мэдээллээ авдаг байдал энэ хуулиар бүрэн зогсоно. Үүний дараа олон дэвшлүүд гарна" гэв.

Монголбанкны сайт хакердуулсан уу
Монголбанкны сайт хакердуулсан уу
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.