Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хар ярианы шахуу хэллэгээр нэр томъёо өгөөд хууль хийж болох уу“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

УИХ-ын чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Ерөнхий боловсролын сургуулиуд хувьсах зардлаас санхүүжиж байгаа. Түүнийг өөрчлөөд чанар үнэлгээний нэмэлт урамшууллын зардлаар санхүүжүүлэхээр болж байгаа юм байна. Өөр өөрсдийн хэллэгээр янз бүрийн нэр томъёо өгөөд хууль оруулдаг болж байгаа юм байна. Нэмэлт урамшуулал гэж юуг хэлэх вэ. Хөдөлмөрийн тухай хуулиар цалин хөлсний бүтцийг тодорхойлоод өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн заалтаас салгаад нэмэлт урамшуулал гэсэн нэр өгөөд хуульд тусгаж байгааг юу гэж ойлгох вэ. Хар ярианы шахуу хэллэгээр нэр томъёо өгөөд хууль хийж болох уу" гэж асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Бид цалин хөлс гэдэг хуучинсаг сэтгэлгээнээсээ салмаар байгаа юм. Багш нарын цалинг нэмэр ёстой талаар хүн бүр хэлж байгаа. Өртөгт суурилсан хөдөлмөрийн үнэлэмж гаргах хэрэгтэйг цаг үе шаардаж байна. С.Чинзориг гишүүн та нийгэмд буруу ойлголт өгч болохгүй. Боловсролын салбар хувьсах зардлаар санхүүждэг байсныг үр дүнд суурилсан санхүүжилтээр явах гэж байна гэж хэллээ. Хуучин боловсролын салбар зөвхөн хоёр эх үүсвэрээр санхүүждэг байсан. Суурь санхүүжилт, нэг хүүхдийг сургадаг хувьсах зардлын санхүүжилт. Харин ч энэ нэмэгдэж байгаа. Үүн дээр нэмээд үр дүнд суурилсан санхүүжилтийг нэмж байгаа" гэв.

Бурхан Халдун ууланд виртуал аялал хийх боломжтой
Бурхан Халдун ууланд виртуал аялал хийх боломжтой
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.