Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хоёр яам шинээр байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулах юм.
Тэгвэл уг яамдад яг мэргэжлийн сайд томилох шаардлагатай, мөн дэргэдээ хүрээлэнтэй байх ёстой гэсэн асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хөндлөө. Тэрбээр "Яам байгуулж болно. Үндсэн хуулиараа Ерөнхий сайдын бүрэн эрх. Гэхдээ өнөөдрийн байдлаар яамдуудын бодит төрх нь салбарыг мэргэжилтнүүд удирддаг болсон. Мэргэжлийн сайд гэж зүйл байхгүй болсон. Мэргэжлийн бус сайд мэргэжилтнүүдийнхээ аятайхан сонсогдсон үгийг сонсдог. Мэргэжлийн бус учраас шийдэл, шийдвэр гаргаж чаддаггүй. Сайд болно гээд улайраад л гүйцгээхээс биш мэдэхгүй, чадахгүй байгаагаа мэддэггүй нь харамсалтай. Ямар ч диплом мэргэжилтэй юм бүү мэд. Гол нь сайд болно гэдэг асар том хүсэлтэй" гэсэн юм.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Шинээр тавигдах яамдын сайд нар мэргэжлийн хүмүүс бий. Эдийн засаг, хөгжлийн яам нь бодлого төлөвлөлтийн яам байна. Салбар дундын зохицуулалт хийнэ. Үндсэн чиг үүргийнх. Мөн одоо мөрдөгдөж буй Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар энэ яам дэргэдээ эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн хүрээлэнтэй байна" гэлээ.
Хуралдаан үргэлжилж байна.