Хүний эрхийн дэд хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага, нэг шүүгчийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор асуудал гарч байна. Манай УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд "жагсаж л байг л дээ" гэж ярьдаг. Барьж хориод байгааг нь гайхдаг. Гэхдээ мэргэжлийн хүмүүс ямар шалтгаанаар хорьж, цагддагаа хэлж байна. Жагсаж цугласанд нь бус өмнө нь шаардлага тавьсан, өөр асуудлаар нь цагдан хорьж байгаагаа учирлаж байна. Тэрийгээ олон нийтэд сайн мэдээлэхгүй болохоор хүмүүс "Тайван жагсаал хийж байсан хүмүүсийг хорилоо" гээд дургүйцээд байна. Би ч үүнийг дэмжихгүй. Манай Ерөнхий сайд "Doublestandart"-ыг эсэргүүцдэг хүн. Жагсаал цуглааныг хүндэтгэдэг хүн. Өөрөө энэ тухайгаа олон ярьж байсан. Бодлого нь тодорхой байна. Заавал жагсаал цуглаан хийж байхад нь хорих шаардлагагүй. Жагсаалынх нь дагуу шалгаж болно" гэлээ.