Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганбаяр: 2-3 настнуудын асуудалд БШУЯ дангаараа шийдвэр гаргаж чадахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

2021-2022 оны хичээлийн жил эхэлснээс хойшхи хугацаанд 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудал яригдсаар буй. Тэгвэл энэ чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Тус асуудлаар БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр "Сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа хүүхдүүдэд энэ жил насны хязгаар тогтоосон. Гэвч энэ нь зарим эцэг, эхчүүдэд хөдөлмөр эрхлэх, гэртээ үлдэж буй хүүхдүүдийн аюулгүй байдал талаас хүндрэл, эрсдлийг үүсгэж байгаа тул сүүлийн хоёр сарын хугацаанд уг асуудлыг нэлээн эрчимтэй тавьж байгаа. БШУЯ хамаарч дангаараа шийдвэр гаргаж чадахгүй байна. Хоёр настай хүүхдүүд уламжлалт вакцинууддаа хамрагдаад байгалийн дархлаа нь тогтож амжаагүй байна. Мэргэжлийн эрдэмтдийн зөвлөл нь өөрөө 2-3 настнуудыг эрсдэл өндөртэй, дельта хувилбараар өвчилбөл гэдэсний суулгалт өвчин хавтгайрах эрсдэлтэй гэж дүгнээд байгаа учраас ЭМЯ, УОК-ын шийдвэрийг хараад л сууж байгаа.

Боловсролын байгууллагуудын зүгээс анги дүүргэлтээ тодорхой тоотой хязгаарлавал 2-3 настнуудыг хамруулах боломжтой гэх саналыг хэлж байгаа юм. Тухайлбал, хувийн хэвшлийн цэцэрлэгүүд тодорхой бүлэг тооны хязгаарлалттайгаар хүүхдүүдийг авья гэсэн зүйлийг удаа дараа хэлсэн. Гэхдээ энэ нь өвчин, цар тахалтай холбоотой асуудал учраас шууд чиглэл өгөх боломжгүй байна.

Нийтдээ өнөөдөр 0-17 насны 84339 хүүхэд ковид19-ийн халдвар авсан. Түүний 80 орчим хувь нь гэр бүлийн орчинд халдвар авсан байгаа юм. Багш, тогооч нар маань бас өвдөөд байгаа. Тиймээс 2-3 настнуудыг авах талаар Сайдын хэмжээнд шийдвэр гаргахад хүндрэлтэй" гэлээ.

МУГЖ Э.Амартүвшин Венийн дуурийн театрын тайзнаа анх удаа дууллаа
МУГЖ Э.Амартүвшин Венийн дуурийн театрын тайзнаа анх удаа дууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.