Өмнөд Солонгосын экспорт аравдугаар сард хоёр оронтой тоогоор өсөж, Солонгосын чипс болон нефть, химийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгджээ.
Экспорт аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 24.0%-иар өссөн бол импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.8%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Есдүгээр сард 55.83 тэрбум долларын экспорт хийсэн нь сарын тээвэрлэлтийн хувьд дээд амжилт хэдий ч сэргэлт дээд цэгтээ хүрсэн тул ирэх саруудад өсөлтийн хурд удааширна гэж Standard Chartered-ийн эдийн засагч Пак Чон Хун хэлэв.
Ирэх саруудад экспортын өсөлт 10 хувиас 20 хувь хүртэл удааширна гэдгийг хэлээд байгаа юм. Тэгвэл 10-р сард хагас дамжуулагчийн экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.8%-иар өссөн бол нефть химийн бүтээгдэхүүний экспорт 138.1%-иар өссөн байна.
Харин автомашины экспорт өнгөрсөн оны мөн үеэс 4.7%-иар буурсан нь чипний хомстолоос шалтгаалж байгаа аж.
С.Сувдансондор