Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр архи, согтууруулах ундаа зарахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан өнөөдөр нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарлаа.

Уг А/785 тоот захирамжид соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан байна.

Түүнчлэн холбогдох хууль, журам, Сонгуулийн ерөнхий хорооноос тавьсан шаардлагыг хангаж, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, сонгуулийн хороо, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт болж байна
Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт болж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд