Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Буянтогтох: Ковидоор эмнэлэгт хэвтэн хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд, 11 хувь нь хүнд хүмүүс байна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 9 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эмнэлгийн ор зохицуулалтын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө. Тэрбээр, ЭМЯ-нд ор зохицуулах баг ажиллаж байна. Өмнө энэ ажлыг УОК хариуцаж байсан. Орны нэгдсэн зохион байгуулалтад орсноор эхний ээлжинд нэн шаардлагатай иргэдийг хэвтүүлэх боломж нээгдсэн. Сүүлийн өдрүүдэд эмнэлэгт хэвтэх шаардлагатэй иргэдийг бүрэн хэвтүүлсэн.

Эхний ээлжинд эмнэлэгт хэвтэх шаардлагатай иргэдийн 30-аас дээш хувийг нь эмнэлэгт хэвтүүлсэн байнай. Дэлхийн жишиг бол хүнд хүмүүсээ л эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ковид-19-өөр өвдсөн 20-иод мянган хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтсэн хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд, 11 хувь нь хүнд хүмүүс байна. Халдвар авсан иргэд өөрийгөө хэвтэх шаардлагатай гэж үздэг" гэв.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс UBN.mn сайтын сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс UBN.mn сайтын сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ
 
СУРВАЛЖИЛГА: “Монголд байхгүй ТАНСАГ автобусны буудалтай боллоо. Одоо яаж хамгаалах вэ“
СУРВАЛЖИЛГА: “Монголд байхгүй ТАНСАГ автобусны буудалтай боллоо. Одоо яаж хамгаалах вэ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.