Хэвлэл мэдээллийн зөвлөлийнхөн ээлжит редакцын уулзалтаа UBN.mn мэдээллийн сайтын сэтгүүлч, уран бүтээлчидтэй хийлээ. Энэ удаагийн уулзалтаар хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын сайн туршлагууд, сэтгүүлчид мэргэжлийн ажлаа гүйцэтгэхдээ аюулгүй байдлаа хэрхэн хангах, ёсзүйн зарчим тухай зэрэг өргөн хүрээнд ярилцав.
Уулзалтаар хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг таатай болгох, цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөө, нийгмийн мэдээллийн сүлжээнд сэтгүүлчид ёс зүйн зарчмаа баримтлах, сэтгүүл зүйн ёс зүйн асуудлыг хуулиар биш салбарын өөрийн зохицуулалтаар шийддэг байх нь сэтгүүлчдийн мэргэжлийн хамгаалалт болох талаар өргөн хүрээнд хэлэлцсэн юм.
Мөн өнөөдрийн уулзалтаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн зарчимд UBN.MN сайт гарын үсгээ зуран нэгдэж орсон анхны сайт боллоо.