Өнгөрсөн ням гаригт болсон нөхөн сонгуулийн ирц хүрээгүй учир нэмэлт санал хураалт явуулахаар болсон. Нэмэлт санал хураалт маргааш болно. Тодруулбал, нэмэлт санал хураалтад Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Баянмөнх, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчид Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад оролцож, саналаа өгнө.
Иргэн Та сонгох эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.