Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Коронавируст халдварын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Явцын үнэлгээг салбар хоорондын байгууллагын төлөөллийг оролцуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар/КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу зохион байгуулна.

Энэ хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн төвийн ажилтан, алба хаагчдад явцын үнэлгээг зохион байгуулах батлагдсан аргачлалыг танилцуулах сургалтыг Нэгдсэн штабаас цахимаар зохион байгууллаа.

Сургалтад Нэгдсэн штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа нар оролцож, коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлалыг ажилтан, алба хаагчдад танилцуулж, мэдээлэл өгсөн юм.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээг хийснээр хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, олон салбарын ажлын уялдаа холбоог нягтруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах боломж бүрдэнэ гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр АЖИЛЛАХГҮЙ
Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр АЖИЛЛАХГҮЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.