УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн. Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.
УИХ-ын ээлжит 2020 оны сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос У. Хүрэлсүх МАН-аас нэр дэвшин сонгогдсон юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит 2021 оны сонгуульд У. Хүрэлсүх намаасаа нэр дэвшиж сонгогдсоноор нөхөн сонгууль болж байна.
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Нөхөн сонгуульд дараах нам, эвсэлээс
- Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ
- Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
- Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ
- Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ
- Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН нар өрсөлдөж байгаа юм.
Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны долдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан. Уг хуваарь, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сонгуулийг зохион байгуулж байна.